МЭНДЧИЛГЭЭ

“Бласт” ХХК-ий цахим хуудсанд зочилж, бидний үйл ажиллагаатай танилцаж буй танд талархал илэрхийлье.
Тус компани 2001 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн тэсэлгээний ажил үйлчилгээ, тэсрэх бодисын үйлдвэрлэл, тэсрэх материалын импорт худалдаа, хадгалалт, тээвэрлэлтийн чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

Бид Монгол улсад анх удаа олгойлон савалсан, усанд тэсвэртэй эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг 2008 онд ашиглалтанд оруулснаас хойш төрөл бүрийн технологи бүхий эмульсийн тэсрэх бодисын нийт таван үйлдвэрийг барьж байгуулан ашиглалтанд оруулж импортыг орлох бүтээгдэхүүнээр уурхай үйлдвэрийн газруудыг найдвартай хангаж байна. Монгол орны эрс тэс уур амьсгал, уул геологийн нөхцөлд тохирсон найрлага, шинж чанартай тэсрэх бодис үйлдвэрлэлийн технологийг нутагшуулсан, анхны тэсрэх материалын туршилт судалгааны итгэмжлэгдсэн лаборатори, олон улсын жишигт нийцсэн тэсэлгээний ажил үйлчилгээ, туршлагатай, чадварлаг үндэсний боловсон хүчин гээд бид салбартаа үргэлж манлайлагч, анхдагч байсаар ирсэн. Цаашид ч хамгийн орчин үеийн техник технологи, шилдэг үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллах болно. Ингээд үе үеийн бүх хэрэглэгч, харилцагчидаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсч мэндчилье.

Гүнээ хүндэтгэсэн, Гүйцэтгэх захирал

Амарзаяагийн ТЭМҮҮЛИН

Худалдаа үйлчилгээ

Тэсэлгээний
ажил үйлчилгээ

Туршилт, судалгаа

Тээвэрлэлт

Хадгалалт

Импорт, худалдаа

Зураг төсөл боловсрууах

Салбарууд

  • Налайх
  • Нарийн сухайт
  • Таван толгой
  • Алтай Хүдэр
  • Шивээ-Овоо
  • Шарын гол
  • Цант-Уул

     Бласт ХХК нь 2008 онд нийслэлийн Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт Монгол Улсад анхны савалгаатай эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын цогцолборыг байгуулсан ба тус дүүрэгт тогтмол 40 гаруй ажлын байрыг бий болгон импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж уурхай, үйлдвэрийн газруудад нийлүүлэн ажиллаж байна. Ус, дулаан, цахилгаан хангамжийн дэд бүтэцтэй. 240тн багтаамжтай тэсрэх материалын агуулахтай тус үйлдвэр нь жилд дунджаар

    - 7000тн савалгаат эмульсийн тэсрэх бодис
    - 5000тн энгийн тэсрэх бодис
    - 1000тн чичирхийллийн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай

Тэсэлгээний сервис үзүүлж байгаа газрууд

Гишүүн
байгууллагууд

Харилцагч
байгууллагууд