Монголд анх удаа ширээний теннисний шилдэг 12 эрэгтэй тамирчдын цомын төлөөх тэмцээн болж өнгөрлөө

Монгол улсын ширээний теннисний анхны аварга, МУГЖ Ц.Сэрээтэр агсны нэрэмжит ТОП 12 эрэгтэй тамирчдын цомын төлөөх тэмцээн 3-р сарын 23-ны өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд МШТХ-ны чансааны эхний 12-т бичигдэж байгаа тамирчид урилгаар оролцсон бөгөөд тус тэмцээний аваргуудаар

1 байр Спортын мастер Б.Билэгт /Бласт компани/ - Цом, алтан медаль
2 байр ОУХМ Б.Баярмагнай /Шинэ Гэр худалдааны төв/ мөнгөн медаль 
3 байр ОУХМ Э.Лхагвасүрэн /Оч клуб/ - хүрэл медаль
3 байр Спортын мастер Ч.Эрдэнэбаяр /Тэнгис Синема/ -хүрэл медалийн эзнээр тус тус шалгарлаа.

Аваргын алтан медаль, цомын эзэн болсон Бласт компанийн тамирчин, спортын мастер Батхишиг овогтой Билэгтдээ спортын өндөр амжилт хүсье!