2017 оны монгол улсын топ 100 компанийн нэгээр бласт ххк шалгарлаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй ТОП-100 аж ахуй нэгжийг Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр тодруулдаг уламжлалтай. Эрэмбэлэхдээ Сангийн яам, ТЕГ, ГЕГ, НДЕГ, ҮСГ, ОӨУБЕГ, СЗХ зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн, бизнесийн байгууллагын тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн үзүүлэлтийг чухалчилдаг байна. 17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй ТОП-100 2017 шалгаруулалтад үндэсний үйлдвэрлэгч Бласт ХХК 89-р байранд орлоо.

Нэр хүндтэй ТОП 100,  ТОП 150 шалгаруулалтад Бласт компани нь 2008, 2010-2014, 2017 онуудад тус тус багтсан нь улс орон, нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан татвар шимтгэлээ цаг хугацаанд нь үнэнч шударгаар төлж, улсын төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулж буйн илрэл юм.

Бидэнтэй хамт байдаг бизнес түншүүд, харилцагч нартаа баярлалаа.