Задгай технологийн эмульс нь усанд тэсвэртэй, цооног дүүргэлт сайн тэсрэх бодис бөгөөд үйлдвэр нь уурхайн дэргэд байрлан тусгай зориулалтын цэнэглэгч машинаар тээвэрлэн цооногийг их хэмжээний тэсрэх бодисоор  богино хугацаанд цэнэглэдэг.

 

   Энэ технологи нь тэсэрдэггүй хольцийг үйлдвэрлэн тэсэлгээний цооногийг цэнэглэдэг бөгөөд цооногт орсон хойноо тэсрэх бодис болдог, гар ажиллагааг багасгасан бүтээмж өндөртэй аюулгүй ажиллагааг хангасан технологи юм. 

 

  Задгай технологийн эмульсийн тэсрэх бодист хүч нэмэгдүүлэх хольц нэмэлтээр хийж тэсрэлтийн хүчийг нэмсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.

 

      Бид задгай эмульсийн тэсрэх бодисын 3 үйлдвэрт жилд дунджаар 40000 тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай.

 

      Техникийн шинж чанарын үзүүлэлт:

Тэсрэлтийн хурд

m/s

4000-4700

Ft/s

13100-15400

Няцлах чадвар, мм

19-22

Нягт, г/см3

1.19-1.21

Критик диаметр, мм

90