Тэсрэх бодисын сорилт судалгааны итгэмжлэгдсэн төв лаборатори нь 2008 онд байгуулагдаж, 2013 онд ISO/IEC17025 стандартыг нэвтрүүлэн 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн. Энгийн болон эмульсийн тэсрэх бодис мөн түүхий эдүүдэд орчин үеийн сорилт шинжилгээний стандарт арга аргачлал, тоног  төхөөрөмжид суурилан сорилт туршилтын ажлыг шинжлэх ухаанч оновчтойгоор хийж  ирсэн туршлагатай хамт олон юм. 

 

Түүхий эдийн судалгаа шинжилгээ

    Бид энгийн болон эмульсийн тэсрэх бодисын түүхий эдүүдэд чанар стандартын дагуу шинжилгээ хийж, байнгын хяналт тавин ажилладаг.

 

Энгийн болон эмульсийн  тэсрэх бодисын судалгаа шинжилгээ

    Энгийн тэсрэх бодис /АНФО/, Хүчитгэсэн энгийн тэсрэх бодис, тротил болон савалгаатай эмульс, Задгай эмульс зэрэг тэсрэх бодисуудын бутлах чадвар, тэсрэлтийн хурд, дамжих чадвар зэрэг үндсэн чанарын үзүүлэлтүүдийг сүүлийн үеийн баталгаажсан  олон улсын стандарт арга, аргачлалын дагуу хийж гүйцэтгэсээр байна.

 

Бүтээгдэхүүний байнгын хяналт

    “Бласт” ХХК-ний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгч худалдан авснаас хойш хэрэглэж дуусах хүртлэх хугацаанд бүтээгдэхүүний чанарт хяналт шинжилгээ хийн, хадгалж байх хугацаанд ч сорилт туршилтыг хийж байдаг.

 

ИТГЭМЖЛЭЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДДЭГ СОРИЛТ, ШИНЖИЛГЭЭНҮҮД

Сорилт хийх бүтээгдэхүүний нэр

Гүйцэтгэж байгаа онцлог

Сорилтын арга, аргачлал

1

Эмульсийн тэсрэх бодис

Няцлах чадвар

Гост 5984-99

Тэсрэлтийн хурд

ГОСВ 3250-75

Нягтыг тодорхойлох

MNS 6072:2010

Тэсрэлт дамжуулах чадвар

ГОСТ 14839.15-69

Хүчилтөрөгчийн тэнцэл

Аргачлал 001:2009

2

Энгийн тэсрэх бодис

Няцлах чадвар

Гост 5984-99

Тэсрэлтийн хурд

ГОСВ 3250-75

Нягтыг тодорхойлох

MNS 6072:2010

Тэсрэлт дамжуулах чадвар

ГОСТ 14839.15-69

Хүчилтөрөгчийн тэнцэл

Аргачлал 001:2009

 

3

 

Түүхий эдийн механик сорилт

Шингээх чадвар

MNS 4301:1996

Мөхлөгийн бүтэц

MNS 6070:2010

Чийглэг

MNS 4302: 1996

Нягтыг тодорхойлох

MNS 6072: 2010

Бутрамтгай чанар

MNS 6071: 2010

Уусмалын орчин \PH\

Аргачлал 002:2009

Азотын агуулгыг тодорхойлох

Аргачлал 003:2009